ДОРНЫН ЗУРХАЙ: Хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2018 оны 12 сарын 21

 Өвлийн дунд хөх хулгана сар Хоёр хар мэнгэтэй Улаагчин гахай өдөр

  • Аргын тооллын: 2018.12.21, Баасан гараг
  • Билгийн тооллын: 14
  • Наран ургах шингэх: 08.39-17.03
  • Үс засуулбал: Эд мал арвидна
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаах, тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top