Г.Баасан: АТГ айдсын хонгил болсон

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 18

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл өнөөдөр (2018.12.18) “Хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт байна” сэдвээр хэвлэлийн бага хурал зарласан юм. Г.Баасан “Авлигатай тэмцэх газар айдсын хонгил болсон байна. Энэ түлхүүр нь Х.Энхжаргалын гарт, Х.Энхжаргал нь өөрөө М.Энхболдын мэдэлд байна” гэж мэдэгдсэн юм.  

Тэрбээр мөн "Жил гаруйн хугацаанд яригдсан  60 тэрбумын хэрэг шийдэгдсэнгүй. Олон нийтийн зөвлөлөөс Авлигатай тэмцэх газрынхныг ажлаа хийх болов уу гээд олон удаа гомдол орууллаа, нэгийг нь ч шийдсэнгүй. Тэр бүү хэл, АТГ улс төрийн цаг нөхцөл байдалд тааруулан, улс төрийн өнгө аястай хэвлэлийн хурал хийдэг болсон. Ийм хонгил байдаг, тэр хонгил нь АТГ болчихсон юм байна. Татвар төлөгчийн нэрийн өмнөөс хонгил руу орох ёстой зүйл ороод байна уу, орохгүй нь ороод жинхэнэ буруутан нь орж байна уу гэдгийг бид хянаж байна. Мөн хууль хяналтын байгууллага ч энэ авлигачдын хамгаалалтын алба болсон байх магадлалтай” гэж ярилаа.

 Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unen ug hatuu hatuu(77.205.87.42) 2025 оны 03 сарын 13

Kkk unen shudraga hund humuus er ni durtai bdaggui yum l da ter tusmaa udahgui ene baiguullagatai jich taniltsah humuus buur ch durgui bgaa bh

1  |  0
Зочин(202.179.25.244) 2025 оны 03 сарын 13

энэ нэг хуурамч төрхтэй авгай АТГ-аас зайлаагүй л байгаа юм уу? Харахаас дур гутдаг, дуураймал төрх үзүүлсэн авгай.

1  |  0
зочин(202.72.240.5) 2025 оны 03 сарын 13

энэ зөнөг авгайгаас өөр тавих хүн олддоггүй юм байхдаа иим новшнуудыг л өөд нь татах юм даа

1  |  0
Зочин(202.179.25.98) 2025 оны 03 сарын 13

Энэ олон хэргийг одоогийн АТГ, шүүх, прокуророор шийдвэрлүүлж болохгүй. Эдгээр байгууллагуудад их цэвэрлэгээ хийсний дараа шийдвэрлэх ёстой.

1  |  0
Иргэн(202.9.44.154) 2025 оны 03 сарын 13

Хөгийн авгай улс төрөөс сайн хөрөнгөжиж яваадаа. Гудамжны улс төрч гэж байснаа гэнэт ардчилсан намаас байр авж тэнэгтээ биздээ.

1  |  0
Top