ТҮЦ машинаас шүүхийн шийдвэрийн зарим бичгийг авах боломж бүрдлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 18

Иргэдэд хүргэж байгаа төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хийжээ. Төрийн үйлчилгээний цахим машинаас “Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт”-ыг авах боломж бүрдсэн байна. Энэхүү ажлын хүрээнд шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй эсэх нь тогтоогдсон иргэдийн мэдээллийн санг “Үндэсний дат төв” УТҮГ-т шилжүүлжээ. Лавлагаа, тодорхойлолт авах иргэн Төрийн үйлчилгээний цахим машинд иргэний үнэмлэхээ уншуулж авах юм байна.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top