ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал нас уртасна

2018 оны 12 сарын 15

Өвлийн дунд хөх хулгана сар Найман цагаан мэнгэтэй Цагаагчин могой өдөр

  • Аргын тооллын: 2018.12.15, Бямба гараг
  • Билгийн тооллын: 8
  • Наран ургах шингэх: 08.33-17.04
  • Үс засуулбал: Нас уртасна
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uygk(103.212.116.133) 2025 оны 03 сарын 13

Mkhumhk

1  |  0
Top