Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замын дэд бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ сонгогдож, уг замыг хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгөхөөр шамдан ажиллаж байна.
Далан, гүүр, хоолойн ажлын гүйцэтгэл одоогоор 94 хувьтай яваа аж. УБТЗ-ын Зам засварын машинт станц, УБТЗ-ын Замын дөрөвдүгээр ангийн замчид 2018 оны арванхоёрдугаар сарын 5-наас төмөр зам тавих ажлаа эхлүүлж, 1.5 км төмөр зам тавьжээ. Тус замыг олон улсын стандартад бүрэн нийцсэн Р-65 зам төмөр, төмөр бетон дэр, английн пандрол бэхэлгээтэй барьж байгаа юм.
Д.ДАМДИН
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )
Mundag bna shuu uragshaa