УТАА: 173 дугаар цэцэрлэг хүүхдүүдээ шүүлтүүртэй масктай болгожээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тэргүүтэй гишүүд нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зарим цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн 173 дугаар цэцэрлэгийнхэн хүүхдүүдээ утааны эсрэг шүүлтүүртэй масктай болгожээ. Гэхдээ эх, эцгээс нь мөнгийг гаргуулсан байна. Эл цэцэрлэг дөрвөн бүлэгтэй бөгөөд бүгд агаар цэвэршүүлэгчтэй болжээ. Мөн ханиад, томуунаас сэргийлэх үүднээс хүүхдүүддээ чацарганы шүүс өгч, өглөө бүр сармисны тосон түрхлэг хүүхдүүдийнхээ хамарт түрхэж хэвшсэнээр ханиадны дэгдэлтийг багасгаж чадсан гэнэ. Салбарын яамнаас өгсөн мэдээллээр улсын хэмжээнд 192  цэцэрлэгийн 54 мянган хүүхдэд томуугийн эсрэг вакцин хийсэн байна.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top