
“Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн өнгөрсөн долоо хоногийн дугаарт үснээсээ дүүжлэгдэгч бүсгүй оролцсон нь үзэгчдийн сонирхлыг татсан үзүүлбэрийн нэг байсан.
Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, тэсвэр тэвчээрийг харуулж, үзэгч болоод шүүгчдийг ”айдас”-т автуулсан үзүүлбэрийн эзнийг С.Элбэрэл гэдэг.
С.Элбэрэл энэ үзүүлбэрээрээ олны танил болж, дараагийн шатанд тэнцээд зогсохгүй хэдхэн хоногийн хугацаанд рекламанд тоглох санал хүртэл хүлээн авчээ. Түүнийг “Монос косметикс” компани шампунийн сурталчилгаандаа тоглуулж, өчигдрөөс /2018.10.10/ сурталчилгаагаа цацаж эхэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )