Амьдрал тааруу айл л гэртээ боорцог чанаж, талх барьж иддэг гэсэн ойлголт манайханд саяхныг болтол байлаа. Одоо бол талх барьдаг айл бараг байхгүй болсон гэхэд хилсдэхгүй. Талхыг бариад, уутлаад, савлаад, бүр зүсээд дэлгүүрт тавьдаг болсон учраас талх барих шаардлага ч алга болжээ.
Гэвч өдгөө айл өрх бүр үйлдвэрлэгч байх тухай уриа лоозон чих сөрмөх боллоо. Тэгсэн атлаа талхаа ч өөрсдөө бариад идчихгүй, бусдаар бэлэнчлүүлж суугаа ард түмнээс ямар үйлдвэрлэл, өөрийн бүтээл хүлээх вэ. Гэтэл гэртээ талх барьж идэх нь үйлдвэрлэсэн талх худалдаж авахаас хавьгүй хямд бас чанартай болохыг хойд хөршийнхөн ойлгожээ. Гэртээ талх барих нь худалдаж авснаас хоёр дахин хямд тусдаг гэнэ. Үнэхээр ч тийм аж. Нэг кг гурилаар дэлгүүрт зарагддагаас хамаагүй амттай талх хоёрыг барина. Энэ нь айл өрхөд чамлахааргүй хэмнэлт авчирч таарна. 1300 төгрөгөөр авах байсан талхаа 480 төгрөгөөр авчихаж байна гэсэн үг. Хэмнэлт нь 820 төгрөг. Өдөр бүр талх барилаа гэхэд сард 24.600 төгрөг хэмнэх тооцоо гарч байна.
Одоо хүнсний аюулгүй байдал гэж их ярих болсон цаг. Өөрийн гараар хийсэн хүнс л хамгийн баталгаатай гэдэг нь ойлгомжтой. Дээрээс нь хоол хүнсээ өөрсдөө гэртээ хийж идэх нь гэр бүлийн таатай уур амьсгал бүрдүүлдэг гэдгийг нэмэхээр үнэхээр олон төрлийн ашиг гарах нь ээ.
Хойд хөршийн иргэд дэлгүүрээс талх худалдаж авахаа больж, гэр гэртээ талх барьж идэх болжээ. Талхны үйлдвэрүүд нь хуйвалдаж үнээ нэмээд байхаар нь хэзээнээсээ нарийн боовонд сайн орос эзэгтэй нар эдийн засгийн онолч Адам Смитийн анх анзаарсан “үл үзэгдэгч гар”-ын зохицуулалтаар ийн хашраахаар шийдсэн байна. Тэдний энэ санаачлагыг төр засгаас ч дэмжиж “Айл бүр хэрэглээний талхаа гэртээ барьж идэх”-ийг уриалж, янз бүрийн сайхан амттай талх барих зөвлөгөөг сонин хэвлэлд бодлогын чанартайгаар хэвлүүлж эхэллээ.
“Чоно борооноор” гэгчээр хаа байсан хилийн чанадад ган болсон сургаар манай улсын гурилын үйлдвэрүүд ч үнээ нэмдэг билээ. Мөн энэ жил Монгол Улс ургац алдах магадлал ихтэй гэж дуулдаж буй. Тиймд “Айл өрх бүр гэртээ талх барьж идэцгээе”. Ямар сонсогдож байна даа. Зээл өгөхгүй мөртлөө “Өрх бүр үйлдвэрлэгч байх ёстой” гэж байснаас нь арай л амьдралтай сонсогдож байгаа биз дээ.
Б.Хурцболд
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )
Atar talx oiroltsoogoor 500-600 d l yildverlegdej bgaa. Neg gyalgar uutand xiigeed l 1300. Aimaar shulj bnaa.
Би талхаа гэртээ барьж иддэг маш амархан цаг их орохгүй амттай хольцгүй идсэнч дажгүй амттай ,гэм нь хурдан дуусдах
talh barih amarhan sh de onoodroos gertee barinaa
гурил зуурах завтай хун бгаанмуу авч идэж чадхгуй бол болино л бздээ
зөв .зөв .зөв
talhaa oorsdoo barina gej hezee ch baihgui ee. uher mongol, deer ni zalhu mongol bolson. ene doorh dd gej teneg shig.
hudlaa soliorohoo boliochee. tog tsahilgaan busad hoolgogch, amtlagch geed oor olon zuil bii sh dee. deerees ni tsag zav gargah heregtei. Delguurees avaad iddeg shig shuud idehgui Zaaval uridchilan beltgene. Hyamd gej hudlaa hutsahaa bolioch. Harin eruul ayulgui gevel unend iluu niitsene. yu idej bgaaga oorsdoo hyanana gevel zov. bitgii hudlaa hutsaj hunii tolgoi ugaa hurtsbold tenegee
Saihan mede bna talhi barih argin zaagad ogchih