Дүүжин тээвэр гурван шугамтай байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Нийслэлийн Нэгдсэн төслийн удирдлагын газар дүүжин тээврийн гурван шугамтай байхаар төлөвлөснөө зарлалаа.

Тухайлбал:

1-р шугам: Яармагаас 1-р хороолол хүртэл. Хамгийн өндөр тулгуур нь 42 метр байх бөгөөд нэг кабинд 10 хүн сууна.

2-р шугам: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Үндэсний соёл амралтын хүрээлэн хүртэл. ТЭЗҮ-гийн санхүүжилт бэлэн болсон.

3-р шугам: Тодорхойгүй. Одоогоор Богд уулыг давуулан аялал жуучлалын чиглэлээр байгуулахыг судалж байгаа аж.

Дүүжин тээврийн эхний шугамыг угсарч эхэлсэн бөгөөд энэ сарын сүүлчээр ган татлагыг татаж, 7-р сард дуусган туршилтын тээвэр хийж, 11-р сараас иргэдэд үйлчлэхээр төлөвлөжээ. Одоогоор 98 кабинаас 28 нь ирээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top