БНХАУ-ын ӨМӨЗО-нд туршилтын чөлөөт бүс байгуулна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

БНХАУ-ын засаг захиргаа Өвөр Монголын өөртөө засах оронд туршилтын чөлөөт бүс байгуулах болсноо зарлалаа. Энэ нь БНХАУ-ын зарласан 23 дахь туршилтын чөлөөт бүс юм.

Шийдэрийн дагуу Өвөр Монголын Хөх хотод 76.2 хавтгай дөрвөлжин км, Манжуурын дотоод боомтод 25.1 хавтгай дөрвөлжин км, Эрээн хотын дотоод боомтод 18.35 км хавтгай дөрвөлжин км талбайд туршилтын чөлөөт бүс байгуулахаар болжээ. Уг чөлөөт бүсүүдэд ойрын 3-5 жилийн дотор хөрөнгө оруулалт татах замаар хөгжүүлж, худалдаа, логистикийг үе шаттай хэрэгжүүлэн, өрсөлдөх чадвар бүхий инновацын эко систем бий болох юм.

Мөн сонгогдсон гурван газраас гадна Ганцмод боомтыг орчин үеийн өндөр технологи бүхий боомт болгох стратегийн зорилт тавьжээ. Өвөр Монголд дотоодын болон олон улсын зах зээлтэй холбогдох 20 боомттой. Үүнээс 14 нь хуурай газрын боомт бөгөөд ачаа тээвэрлэлтийн хэмжээ 2025 онд 132 сая тоннд хүрч дээд амжилт тогтоожээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top