
Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Урлаг судлалын доктор Норовын Батмөнхийн номын нээлт болж өндөрлөлөө.
"Цирк" хэмээх энэхүү ном нь уншигчдад циркийн урлагийн талаар өргөн ойлголт өгөх танин мэдэхүйн ач холбогдолтойгоос гадна циркийн болон тайзны урлагийн сургалт, судалгаанд зайлшгүй хэрэглэгдэх, оюутан судлаачдад гарын авлага болохуйц бүтээл болжээ.
ОХУ-д Циркийн мэргэжлээр суралцаж төгсөөд циркийн жүжигчинээр 18 настайдаа Монгол үндэсний циркээс ажлын анхны гараагаа эхэлж байсан түүний хувьд амьдралынхаа 40 гаруй жилийг урлагт зориулсан нэгэн.
Циркийн жүжигчин, найруулагч, уран сайхны удирдагч, дарга гээд энэхүү салбарт олон жил ажиллаж, судалгаа шинжилгээ хийж, өөрийн хувь нэмрээ оруулсан түүний бүтээл ийнхүү олны хүртээл боллоо.




Сэтгэгдэл ( 0 )