Шатахуун түгээх станцуудын дэргэд боловсон нойлтой байх стандартыг тогтоогоод өгөөч, төрийн түшээд ээ!

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 02

Аливаа зүйл энгийн бүхнээс эхэлдэг гэдэг. Аялал жуучлалын салбарт ч гэсэн энэ дүрэм хамаатай.  

Өдгөө манай улсын аялал жуучлалын салбарын хөгжлийг хойш татаж байгаа хоёр зүйл нь нойл, хог. Магадгүй та гайхаж байгаа байх. Аялал жуучлалын салбарыг хөгжүүлэх төрийн цогц бодлого, түүнийг дагасан томоохон стратегийн бодлогууд гэж ярихаас өмнө нэг муу нойл, нөгөө л муу хогийг аялал жуучлалын салбарын хөгжлийн гол хүчин зүйл гэлээ гэж. Тэгвэл Яагаад нойл, хогийг номер нэгт тавьсныг доорхоос уншина уу. 

Гадны аялагчдыг дотоодын аялагчид үргээж байна

Сүүлийн жилүүдэд монголчууд маань урин дулааны улирал эхлэхтэй зэрэгцээд дотооддоо аялж зугаалах нь элбэг болсон. Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг үзэнгээ амардаг жишиг бараг айл болгонд тогтоод буй. Энэ бүхэн нь монголчууд амарч зугаалахдаа цаг, мөнгө зарцуулах боломжтой болсныг илтгэх сайн талтай ч, тэдний мөрийг дагасан сөрөг үр дагаврууд үүссээр байгаа нь харамсалтай. Хаана ч хамаагүй хогоо хаядаг хайнга бүдүүлэг зан, би л болж байвал бусад хамаагүй гэсэн аминч үзлийн балгаар байгаль эх маань онгон дагшин байдлаа алдахад хүрээд байна /Гал түймрийн гаралтын 90 гаруй хувь нь хүмүүсийн унтраагаагүй орхисон цурам, тамхины иш... зэргээс үүсдэг

Түүгээрч зогсохгүй монголчуудын ийм арчаагүй байдал гадны орноос Монголыг зориод ирсэн аялагчдад таагүй сэтгэгдэл төрүүлж байна. Баримт түшье.

Өнгөрөгч амралтын өдрөөр Гачуурт тосгон орлоо. Голын хөвөөг нь дагаад битүү л амрагчид байв. Модны сүүдэр бараадаад нэг хэсэгт нь тухлаад авлаа. Яг хажууд Туркчууд амарч байв. Гэтэл тэдний нэг нь орь дуу болоод явчихав. Хэрэгт дурлаад лавлаж харвал хаягдаж хагарсан пивоны шилэнд хөл нүцгэн явж байгаад хөлөө зүсэж орхижээ. Хэн, хэзээ, хэрхэн тэр шилийг хаясныг мэдэхгүй ч хаа явсан газраа хогоо хаячихдаг манайхны/монгол/ л нэг нь уусан пивоныхоо шилийг ингэж орхисон ойлгомжтой санагдсаных нуух юун. Ийм байдал /Ундаа, пивоныхоо савыг хаясан/ хөдөө орон нутагт ч хаа сайгүй үзэгддэг гэдэгтэй та санал нийлэх биз ээ.

Мөн л нэгэн жишээг энд дурдъя. Туул голын сав газрын хамгаалалтын захиргаанаас он гарсаар буюу 2017 оны 7 дугаар сарын байдлаар есөн удаагийн цэвэрлэгээгээр 150 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Зуу, зуун тонноор яригдах энэ их хог нөгөө л амарч, зугаалж яваа аялагчдын мөрөөр буй болж байгаа юм. Туул голын сав газар таван аймгийн 30 гаруй сумыг хамардаг гэж бодохоор тэрхүү таван аймгийн 30 гаруй сумдаар аялсан манай аялагчдын л тарьж буй хог одоогоор 150 тоннд хүрчихээд байна гэсэн үг. Энэ тоо найм, есөн сард хэд болон үржихийг хэлж мэдэхгүй нь. Ямартаа ч байгаль дэлхийгээ хогоор булж явдаг монголчуудын энэ байдал эх орныхоо эдийн засгийн гол тулгуур болсон аялал жуучлалын салбарыг хойш татсаар байна. Мэдээж хөглөрсөн хогтой газраар хэн ч аялаад байхыг хүсэхгүй. Гадны аялагчид ч ялгаагүй. Иймээс Монгол Улсынхаа аялал жуучлалын салбарыг хөгжүүлэхэд хувь хүмүүсийн ухамсар ямар чухал болох нь тодорхой байгаа юм.

Бид гаднаас зочин урьчихаад гэртээ хогоо хаяад байдаггүй биз дээ. Яг түүн шигээ сэтгэж яагаад болохгүй гэж, монгол аялагчид аа!

"Нойлын реформ"-ыг  эхлүүлье

Нийгмийн нэг хэсгийг бүхэлд нь өөрчлөн шинэчлэхийг бид "Нийгмийн реформ" гэж тодорхойлдог. Тэгвэл ийм реформын шинэчлэлийг нойлын асуудал дээр хийх цаг нь нэгэнт болжээ.Хэдий болтол монголчууд "Ноорхой нойл"-тойгоо зууралдах ёстой юм бэ.

 Зарим газар "Ноорхой нойл"ч үгүй байгаа нь бодит үнэн. Энд дурдагдаад байгаа "Ноорхой нойл" гэдэг нь нүх ухаад хоёр банз тавьж, тойруулаад хашилтархуу юм барихыг хэлээд байгаа юм. Тэгвэл яг энэ нүх ухдаг нойл манай орноо Сандо амбан /1909 онд Манж чин улсын бодлогыг монголд хүчээр хэрэгжүүлэх зорилгоор Ар Монголын Хүрээнд суух амбан сайдаар томилогдсон хүн/-ы үед дэлгэрсэн нь түүхэнд үлдсэн байх юм. Бүхэл бүтэн зуун өнгөрчихөөд байхад монголчууд нүхэн жорлонтойгоо нөгчсөөр байгаа нь даанч эмгэнэлтэй. "Ноорхой нойл"-оосоо өдийг хүртэл салж чадаагүй энэ байдал Монголын аялал жуучлалын салбарыг хойш татаж байгаа хамгийн том хүчин зүйл гэдгийг мэргэжилтнүүд хэлсээр байна. Ганцхан жишээ татъя. Дэлхийн хамгийн анхны дархан цаазат газар гэгддэг Богд-Уулыг өдгөө өвөл, зунгүй дотоод, гадаадын жуулчид зорьж очсоор байна. Тэнд өнөөдрийг хүртэл ганц ширхэг био нойл ч байхгүй. Ингээд бодохоор аялал жуучлалын салбар маань яаж хөгжих юм бэ. Уг нь санаагаар болдог бол "Нойлын реформ"-ыг эхлүүлэх маш амархан л даа. Монгол орны 21 аймаг, 300 гаруй сум, суурин газарт салбартай "Шатахуун түгээх станц"-ууд л боловсон нойлыг дэргэдээ байгуулчихмаар байгаа юм. Нефть импорлогчдод ганц нойл барилаа гээд гарз хохирол амсчихгүй нь лавтай. Мэдээж нойлд орсон хүмүүсээс тодорхой хэмжээний үнэ төлбөр авах хэрэгтэй. Хүмүүсийн эрэлттэй хэрэгцээг хангаж өгснийхөө төлөө хураамж авах нь зүйн хэрэг. Зах зээлийн л зарчим шүү дээ. Харин "Шатахуун түгээх станцын дэргэд боловсон нойл байгуулах ёстой" гэсэн стандарт, дүрмийг төрийн бодлогоор зохицуулаад өгөх нь чухал. Тэгэж байж энэ санаа ажил хэрэг болно. "Шатахуун түгээх станцын дэргэд боловсон нойлтой болъё" гэсэн энэ санаа бол зүгээр нэг сэтгэлийн хөөрөл, саваагүй санаанаас үүдсэн юм биш. Ийм үлгэр дууриалыг өчнөөн улс орон буй болгочихоод байна. Хамгийн ойр жишээ бол Өвөрмонгол. Тэнд орон  нутгийн зам дахь Шатахуун түгээх газар болгон дэргэдээ боловсон нойлтой юм билээ. Аян замд чилээгээ гаргангаа, цэвэрхэн нойлоор үйлчлүүлэхэд хэчнээн таатай. Тэр хэмжээгээрээ ч тухайн улс орны талаар үлдэх сэтгэл минь аятай. 

Амарч, аялж яваа хүмүүсийн ая тух тансаг зэрэглэлийн буудал, амралтын баазаас бус эрүүл цэвэр байгаль, боловсон нойлоос эхэлдэг гэдэг энэ буюу. Их энгийн байгаа биз.

С.Өлзийбаяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ambrosia(58.123.151.188) 2025 оны 03 сарын 13

mongol ruu ayalmaar baina gedeg gadaadiinhan zondoo ch ted nar ih tseverch sejigch bolohoor mongol ruu avch yavahguiee joprlon krant baihgui

1  |  0
.(212.253.249.32) 2025 оны 03 сарын 13

Hog,00iin asuudal estoi tulgamdsan asuudal gedeg shig dendvv bga shvv.vnen shvv.yaraltai shiideh asuudluud bolson bna lee .zov yum bichsen bna

1  |  0
Зочин(139.5.218.140) 2025 оны 03 сарын 13

Маш зөв хөгжил үүнээс эхэлнэ.

1  |  0
зочин(139.5.218.140) 2025 оны 03 сарын 13

маш зөв. манайхан үг авдаг бол жинхэнэ алт шиг үг гэдэг бол энэ мөн. Өие засах газаргүй оронд ямар ч жуулчин ирэх дургүй байдаг гэж гадаадын сургуулиудад заадаг юм билээ.

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

iim medeejiin umiig yaraltai arga hemjee avah chadvargui, soelgui , bydyyleg , archaagui hymyys naad tord chin suugaad baina, dandaa hodooniih ,,,,urd ni anzaardaggui baisan bol juulchin gedeg oilgolt baidag bolsnoos hoish meddeg bolson baih estoi shdee, oorsdoo yuch medehgui, alban tushaal l bodson hymyys tord chin suugaad baina, zovhon gadniih geltgui mongolchuud tym bumaaraa yavj baihad medeej ter asuudaliig chuhald tavih tavih estoi, yalanguya oron nutgiin zamiin daguu todorhoi hemjeend jolooch nar amarch zavsarlaj biee zasaj baih estoi huulitai shyydee hogjson ornuudad,,,

1  |  0
zochin(66.181.187.236) 2025 оны 03 сарын 13

Yag zov. ter bitgii hel Altanbulagiin gaali hurtel 00 bgui bsan heden gadaad hil davj orj ireed haigaad gaihaad bsan shuu. Bas deer ni Coffee uuh ch gazar bgui bgaa 1 ni hujaagiin uraad nairuulj uudag coffe bsan unen teneg yumbna lee.

1  |  0
Баатар(203.91.118.180) 2025 оны 03 сарын 13

Нефть зардаг компаниуд онцгой давуу эрх эдэлж ард түмнийг шулж байгаа мөртлөө ганц бие засах газрын асуудал шийдэж чадахгүй муу байна. Тэд нар дуртай үедээ үнэ өсгөдөг тэдэнд дэлхийн зах зээл ч нөлөөлж чаддаггүй. Зөвхөн мөнгө тэдний нүдэнд харагдаж байдаг тул хэзээ нэгэн цагт 2 нүд нь бензин шигээ ширгэж сохороосой гэж хүсэх байна.

1  |  0
жаргаа(202.70.37.2) 2025 оны 03 сарын 13

яг үнэн демжиж байна

1  |  0
mn(202.131.243.186) 2025 оны 03 сарын 13

яа яа гадаад байтугай бид өөрсдөө яалахад бөөлжис цутгам газар олон л байна. амралтын газрууд бол аймшиг аймшиг. хүүхдүүд бол зүглэх ч үгүй. тэгээд л яах вэ байгальдаж байна.

1  |  0
зочин(202.9.41.29) 2025 оны 03 сарын 13

тийштэээээ

1  |  0
Top