Брэд Питт Сиенна Миллертэй үерхдэг болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 28

Брэд Питт, Анжелина Жоли нарыг зургаан хүүхдийнхээ төлөө эргэн нийлсэн гэж гадны хэвлэлүүд хэд хоногийн өмнө мэдээлж байсан бол энэ яриа худал байсан бололтой. Барууны хэвлэлүүд Брэдийг салалтын уйтгар гунигаа даван туулж, эргэж хэвэндээ оржээ гэж мэдээлж байна. Учир нь тэрбээр Британийн жүжигчин Сиенна Миллертэй хамт явах болжээ.

53 настай Питт 35 настай Сиеннатай хамт “Гластонбери” фестивальд очжээ. Тэд хөтлөлцөн явж, бие биенээсээ харц салгахгүй байсан гэнэ. Тэр хоёр үерхэж байгаа талаараа ямар нэгэн тайлбар хэлээгүй ч дотно байгаа нь илэрхий харагдаж байжээ.

Сиенна Миллер Брэд Питтийн “Plan B” компанийн продюсерлосон “The Lost City of Z” кинонд гол дүрүүдийн нэгийг бүтээсэн юм.

Британийн гоо үзэсгэлэн гэгддэг Сиенна Миллерийн төлөө жүжигчин Жуд Лоу 2003 онд гэр бүлээсээ салж байжээ. Гэвч хоёр жилийн дараа Лоу эхний гэрлэлтээсээ төрсөн хүүхдүүдийнхээ асрагчтай уулздаг болсноор тэд салжээ.

Харин 2011 онд Сиенна жүжигчин Том Старриджтай гэрлэж охинтой болсон ч 2015 оны зун тэд салсан байна.


Брэд, Анжелина хоёр эргэн хамт амьдарч чадахгүй байгаа учир хүүхдүүддээ салж байгаагаа зөвөөр ойлгуулж, аажмаар үнэнээ хэлж байгаа аж. Жоли долоо дахь хүүхдээ өргөж авахаар бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл ч гарсан билээ. Брэдийн гэр бүлийн зургаан хүүхдийн гурав нь өргөмөл юм.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(27.123.212.132) 2019 оны 02 сарын 16

харамсалтай юм болжээ..

0  |  0
(103.57.92.34) 2019 оны 02 сарын 16

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр байнга түрээслүүлнэ.99041126

0  |  0
(112.72.8.142) 2017 оны 07 сарын 04

angelina jolie-g ingej hayah baisiin bol bid 2iig yag suuh gej baihad chi muu yah gej garj irsiin tegeed baahan huuhedtei bolgonguutaa minii jolieg hayaad yavtsan baihiin bi odo jolietoi suuh gesen chn daanch setgel hurchihuj gehdee muu joliegoo ih uruvduh yumoo hooe chi brad pitt unshjiival chmg taaraldsan gazraa zodnoo bi. minii muu angelika unsii

0  |  0
Tuya(91.61.81.107) 2017 оны 06 сарын 28

3 ni urgumul 4 bish erguunuudee

0  |  0
Top