Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 79 тоот тогтоолоор Жанжин Сүхбаатарын талбай Их Монгол Улсыг үндэслэгч Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай болчихоод байгаа. УИХ, Засгийн Газрын шийдвэрийн хүрээнд шийдвэр гаргадаг НИТХ нь 79 тоот хаягтай тогтоол үйлдэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийг зөрчсөн ч, шүүхийн байгууллага тэрийг нь хууль тогтоомжид нийцүүлэн хүлээн зөвшөөрчихөөд байгаа сонин тохиолдол гараад байна. Нийслэлийн нөхдүүдийн гаргасан тогтоол нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй болох нь хуульч, Төрийн албан хаагчдын холбооны тэргүүн Б.Энхбаярын Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тус тус гаргасан нэхэмжлэл, гомдлоос ойлгогдож байгаа гэдгийг эхлээд тодотгох нь зөв болов уу. Тэрээр “Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 79 тоот “Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай” тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжтой нийцэхгүй буюу зөрчиж байна гэх үндэслэлээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу маргаан үүсгэж хянан шийдвэрлүүлэхээр 8 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.
Улмаар 2013 оны 8 дугаар сар 29-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Гомдлын агуулга нь Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн “Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай” тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжтой нийцэхгүй буюу зөрчиж байна гэх үндэслэлээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу маргаан үүсгэж хянан шийдвэрлүүлэхээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд түүнийг 2013-08-20-ны өдрийн 1815 тоот шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсаныг эс зөвшөөрч давж заалдах тухай байсан юм.
Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр уг асуудлыг хэлэлцээд огт маргаан үүсгэхгүйгээр хаахаар шийдвэрлэсэн байна. Гол нь Давж заалдах шатны шүүх Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 79 тоот тогтоол нь Үндсэн хууль зөрчсөнийг үгүйсгээгүй. Гэвч НИТХ-ийн тогтоол Үндсэн хууль зөрчсөнийг Цэц хянадаггүй, бас Захиргааны шүүхэд тэр талын эрх хэмжээ байхгүй. Захиргааны шүүх тухайлан иргэн Батын эрх ашгийг шууд яаж зөрчсөн тухай л шийдэхээс, бидний буюу нийтийн эрх ашиг хэрхэн хөндөгдөв гэдгийг авч үзэж шийддэг эрх зүйн орчин өнөөдөр хуулиар байхгүй байна гэдгийг харуулсан явдал болоод байна. Ер нь бол энэ хоосон орон зайг далимдуулан Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх маргаан үүсгэхээс татгалзсан байна. Хэдийгээр шүүхийн шийдвэр хуулийнхаа дагуу мэт боловч, нөгөө талдаа нийтийн эрх ашгийг хөндсөн Төрийн байгууллагын шийдвэр, албан тушаалтны дур зоргоор шийдсэн асуудал хуулиас гадуур үлдэх боломжийг нээж өгч байгааг анзаарахгүй өнгөрч болмооргүй байна.
Ер нь бол ийм тохиолдол олон гарах боломж хуулиар нээлттэй юм байна гэсэн ойлголт шууд төрөхөөр байна. Тухайлбал, талбайн нэр өөрчилсөнтэй холбогдуулан УИХ-ын хууль, бусад шийдвэрүүдэд өөрчлөлт оруулах Ажлын хэсэг гарган ажиллаж байх жишээтэй. Гэтэл НИТХ бол УИХ, ЗГ-ын шийдвэрийн хүрээнд шийдвэр гаргадаг байгууллага билээ.
Уншигчдадаа асуудлын агуулгыг илүү тодорхой болгохын тулд хуульч Б.Энхбаярын Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоос хэсэгчлэн хүргэх нь зөв болов уу.
Гомдолын агуулга: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 79 тоот “Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай” тогтоол гарч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Жанжин Сүхбаатарын талбайг Их Монгол Улсыг үндэслэгч Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гэж өөрчлөн нэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжтой нийцэхгүй буюу зөрчиж байна гэх үндэслэлээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу маргаан үүсгэж хянан шийдвэрлүүлэхээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд түүнийг 2013-08-20-ны өдрийн 1815 тоот шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсаныг эс зөвшөөрч давж заалдах тухай,
Нэхэмжлэлийн үндэслэл: Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “..., хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Жаранхоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэгт заасанчлан УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрхийг гагцхүү УИХ-д хадгалдаг бол Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн юм.
Үндсэн хуулийн дээрх заалтын агуулгаас харахад Нийслэлийн ИТХ нь өөрийн эрх хэмжээг нэг талаас ХУУЛЬ, нөгөө талаас Гүйцэтгэх дээд байгууллага-Засгийн газрын шийдвэрийн хүрээ хязгаарт буюу түүнтэй харшилдахгүйгээр хэрэгжүүлнэ гэсэн үзэл баримтлал харагдаж байна. Гэтэл НИТХ-ын Тэргүүлэгчид 2013 оны 79 тоот тогтоол гаргахдаа УИХ болон Засгийн газраас баталсан олон хууль, тогтоомжид хууль зүйн нэр томъёоныхоо хувьд нэгэнт тодорхойлогдон нэршилээ олсон СҮХБААТАРЫН ТАЛБАЙ-г Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гэдгийг иш үндэс болгон НЭРийг нь өөрчлөн тогтоосон нь Үндсэн хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн хэрэг боллоо. Тухайлбал, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт: “Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн Төрийн ордны нутаг дэвсгэрт хамаарах хэсэгт” Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулахыг хориглосон бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан ёсоор жагсаал, цуглааныг зохион байгуулагч нь “Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байх” үүрэг хүлээхээр зохицуулжээ.
Тийнхүү НИТХ нь нэгэнт хуульчлагдсан нэршил бүхий Сүхбаатарын талбайг “Их Эзэн Чингис хааны нэрэмжит талбай” гэж өөрчилсөн нь Жагсаал, цуглааны тухай хуулийн “Сүхбаатарын талбай”-тай холбогдох хэсгийн үйлчлэлийг хэрэг дээрээ зогсоосон хэрэг болжээ. Хуульд “Чингисийн талбай” гэх нэршил байхгүй бөгөөд ингэснээр Сүхбаатарын талбайд жагсаал, цуглааныг зохион байгуулах хүсэлтэй иргэд “хаана” гэж гаргах, ерөөс УБ хотын хэмжээнд хуульд заасан “Сүхбаатарын талбай” гэгч нь хаа байрладаг нь эзэнгүйдэх зэргээр иргэдийн Үндсэн хуульд заасан тайван замаар жагсаал, цуглаан хийх эрхийг ч мөн адил хязгаарласан нөхцөл байдлыг үүсгээд байна.
Үндсэн хуулийн дээрх заалт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1: “Нийслэлийн удирдлага нь зохион байгуулалт, үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд заасан үндсэн зарчмыг баримтална.” гэх заалтыг зөрчиж гаргасан НИТХ нь угтаа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан буюу “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь ... нийслэлтэй холбогдсон асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн бие даан шийдвэр гаргах болон өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэх боломжгүй асуудлыг шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, холбогдох бусад байгууллагад санал тавих” бүрэн эрхийн хүрээнд асуудлаа хууль тогтоогчид хандаж шийдүүлсэний дараа “Сүхбаатарын талбай”-н нэршилийн асуудлыг хөндөх учиртай байсан гэж үзэж байна.
Иймд иргэн миний Үндсэн хууль, Жагсаал, цуглааны эрх зүйн байдлын тухай хуульд заасан тайван замаар жагсаал, цуглаан хийх хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд УИХ-ын хууль тогтоох бүрэн эрхэд халдаж, хуулийн үйлчлэлийг тодорхойгүй байдалд оруулан хэлбэрэлтгүй мөрдөгдөх хууль ёсны шинжийг нь үгүйсгэсэн НИТХ-ын 2013 оны 79 тоот тогтоолыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу илт хууль бус захиргааны бус акт болохыг хүлээн зөвшөөрч, хүчингүй болгож өгөхийг хүссэн нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан юм.
Гэвч Нийслэлийн захиргааны хэргийн шүүгч Ц.Сайхантуяа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж буйг хүлээн авна уу. Үүнд:
Шүүгч захирамжийнхаа үндэслэх хэсэгт: “... нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн “Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай” 79 дүгээр тогтоол нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан “захиргааны акт”-ын үндсэн шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн үр дагавар шууд бий болгохгүй байна.” гэжээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т: “”захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна.” гэж заасан бөгөөд шүүгч чухам ямар үндэслэлээр эрх зүйн үр дагавар шууд бий болгоогүй захиргааны акт, хэм хэмжээ тогтоогоогүй захиргааны акт гэж үзсэнээ шийдвэртээ тайлбарласангүй.
Нэгт, Сүхбаатарын талбайн нэр өөрчилсөн шийдвэр нь эрх зүйн шууд үр дагаврыг бий болгосон. Үүнд: Түүний нэр өөрчилөгдсөнөөр дагалдан албан ёсны байгууллагын хаяг, барилга байгууламжийн хаяг, дугаарт өөрчлөлт орох эрх зүйн үр дагавар бий болоод байна. Түүнчлэн эдгээрийг өөрчлөх, газрын зураг, газрын нэршил өөрчлөхтэй холбогдуулан улс, орон нутгийн төсвөөс тооцоолоогүй ихээхэн хэмжээний нэмэлт зардалууд санхүүжигдэх нөхцөл байдал нэгэнт үүссэн. Татвар төлөгчид буюу нийтийн эрх зүйн субъектүүдийн эрх ашиг үүнд давхар хөндөгдөж байна гэсэн үг. Нөгөө талаар НИТХ-ын эл шийдвэр нь тухайлан хуульчлагдсан газрын оноосон нэрийг өөрчилсөн эрх зүйн хэм хэмжээг агуулж байна. Тийм учраас “захиргааны акт”-ын үндсэн шинжийг агуулаагүй гэх шүүгчийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөх огт боломжгүй байна.
Хоёрт, Нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн үр дагавар бий болгохгүй байна гэх шүүгчийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ийнхүү үзэхдээ шүүгч тухайлсан миний хувьд Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан хийх хүсэлтийг холбогдох журмын дагуу гаргаад улмаар Нийслэлийн захиргаанаас чухамхүү нэршил нь өөрчлөгдсөн гэх үндэслэлээр татгалзсан албан ёсны хариу буюу шийдвэр алга байна гэх үндэслэлийг гаргасан бололтой. /Дэлгэрэнгүй тайлбарлаагүй учраас тааж бичив/ Захиргааны хэрэг маргаан нь тухайлсан нэхэмжлэгчийн эрх ашигаас гадна “нийтийн явцуу эрх ашиг” буюу нийтийн коллектив шинж чанарыг агуулдаг. Тухайлбал, дээр хэлсэнчлэн талбайн нэр өөрчлөгдсөнтэй холбоотой үүдэн гарах улсын болон орон нутгийн төсвөөс гарах санхүүжилтүүд, барилга байгууламжийн нэр хаяг өөрчлөгдөх, хэвлэмэл хуудас өөрчлөх, газрын зургийн нэршил солигдох тооцоогүй асар их нэмэлт зардлууд нь нийтийн, тэр дундаа татвар төлөгч Нийслэлийн иргэн миний хувьд ч эрх ашигийг хөндсөн асуудал мөн. Нөгөө талаар нэгэнт хуульчлагдсан нэршилийг өөрчлөгдсөн тухайд шүүгч эрх зүйн ямар нэгэн шинжилгээ хийлгүй, шүүхийн шийдвэртээ хөндөөгүй асуудал нь уг нэхэмжлэлд дутуу хандсан гэх хардлагыг бий болгож байна.
Шүүгч НИТХ-ын Тэргүүлэгчдийн 79 дүгээр тогтоол нь заавал биелэх захиргааны актад хамаарахгүй гэж яагаад үзсэнийг ойлгосонгүй. Мөн Захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус гэж ямар үндэслэлээр дүгнэснийг мөн ухаж ойлгосонгүй. Монгол Улсад нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын гаргасан шийдвэрийг хянан авч үздэг шүүх болон шүүхээс гадна өөр аливаа байгууллага, бүтэц байхгүй. Хэдийгээр миний бие нэхэмжлэлийн шаардлагадаа Үндсэн хуулийн зөрчлийн маргааны шинжийг агуулсан үндэслэлүүдийг гаргасан нь ч Үндсэн хуулийн Цэц мөн уг асуудлыг харъяалан шийддэг тогтолцоо байхгүй байна. Гэтэл шүүгч уг асуудлыг шүүхийн харъяаллын бус хэмээн түлхэснээрээ нэгэнт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13 дахь заалтаар тухайлан харъяалуулсан шийдвэртэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Монголд хаана ч шийдэх боломжгүй ноцтой эрх зүйн үр дагавар бүхий шийдвэрийг хуулиас даван гаргасанд гомдолтой байна.
Иймд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1815 тоот захирамжийг хүчингүй болгож, хэрэг маргааныг шүүхээр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх боломж олгохыг хүсье.” гэсэн байгаа юм.
Тэгэхээр ийм маягаар тун тодорхой байдлаар асуудлыг гаргаж ирсэн байхад Захиргааны хэргийн шүүх огтоос авч хэлэлцсэнгүй, маргаан үүсгэлгүйгээр хаачихаж байгаа нь анхаарал татсан асуудал юм.
Мөн энд тодотгон өгүүлэхэд Оноосон нэр, нэрэмжит болгох гэдэг нь хууль зүйн хувьд ч, агуулгын хувьд ч ялгаатай ойлголт гэдгийг хуульч хэлж байгаа юм. Тухайлбал, "Сүхбаатарын талбай" гэдэг бол оноосон нэр. Гэтэл НИТХ-ын тогтоолоор Сүхбаатарын талбайд ч, Чингис хаанд ч “” буюу хашилт хэрэглээгүй байгааг харуулах үүднээс тогтоолыг дор хавсаргав. Өөрөөр хэлбэл оноосон нэр болгоогүй.

Хоёрдугаарт, талбайгаа Чингисийн НЭРЭМЖИТ болгочихсон байгаа. Оноосон нэр биш нэрэмжит талбай болгочихсон байгаа юм. Тогтоолын 1 дүгээрт: “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Жанжин Сүхбаатарын талбайг Их Монгол Улсыг үндэслэгч Их Эзэн Чингис хааны нэрэмжит талбай гэж өөрчлөн нэрлэсүгэй” гэсэн байгааг уншигч та харж байна. Тэгэхээр НИТХ-ын Тэргүүлэгчид гэх хэдэн нөхөр нийлж суугаад ийм л алиа хошин юм хийчихэж. Харин тэрийг нь ШҮҮХ хүртэл даган дуурайж хошин шогийг үргэлжлүүлж л байх юм даа..
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 12 )
нэг л юм хэлье. өөрчлөх нь зохицохгүй. муухай харагдана, хэрүүл санагдана.
Талбайн нэр өөрчилсөндөө бишээ. УИХ-аас давсан эрх бүхий шийдвэр гаргаад томроод түүнийг нь дагаж УИХ хууль өөрчлөх ажлын хэсэг гаргаад сууж байгаа нь өрөвдөлтэй юм.
800-ны тэртээ тархай бутархай олон овог аймгуудыг нэгэн тугийн дор нэгтгэж төр, улсаа байгуулан ИХ МОНГОЛ УЛСгэж нэрлэсэн хүн нь аугаа Чингис хаан билээ. Дэлхийн олон улсуудын хүн зон Монголын Чингис хаан гэвэл ихэнх нь мэднэ. Харин Монголын Сүхбаатар жанжин гэвэл огт мэдэхгүй. Юу үнэн бэ гэвэл энэ үнэн. Уг нь энэ улс гэрийг байгуулсан Их хааныхаа нэрээр төв талбайгаа нэрлэх нь яаж ч бодсон зөв. Засаг гаргасан шийдвэрээ олон түмэнд зөв талаас нь ойлгуулаарай.
Төсвийн хэдэн тэр бумыг хулгайч нарт халааслахад сайхан боломж гаргаж өгсөн цемент чулууны холимог талбайг юу ч гэж нэрлэсэняахав дээ.Нэртэйгээр нь хожоо харагчидын хорхойг хүргэж хармаа юуг нь түнтийлгэж өгсөн хогийн муухай луйварчин талбай гэсэн ч яадаг юм.
Ter Suxbaatar chini zugeer l tcergiin baga darga yavsan, MAN iig undeslegch gedeg ni ch xudlaa domog, MAN iin gishuunii 100 toot batlaxtai bur suuld MAN d elssen noxor yum bilee,ert nas barsan ni tuunii monxrox,domgiin ezen bolox bolomjiig burduulsen, 1921 onii uil yavdlig ulger domgiin maygaar Mongolchuudiin tarxind suulgasan negen sedevt zoxioliin gol baatar shuu dee, xarin erelxeg zorigtoi,ex oronch,1921 onii partizan ene ter deer bol margax zuilgui,Olnoo orgogdson Mongol ulsiin baatar tcoltoi daichin er yavsan baix aa. Ooroo amid seruun sen bol ix ezen,bogd Chingis xaantaigaa ner tor,suudal talbai bulaaldax ni baitugai ingej xet orgomjilson MAN chuudiig ulden xooj,tas selemdexeer tcegtc shuluun tcereg er baisan yum.
Энэ тэнэгүүд тэнэгтэж байх хойгуур хятадууд Тянь минийхээ талбайг Чингисийн талбай гээд нэрлэчихвэл яах юм??????????? Тэгээд Чингисийн талбай буруу гээд хуцацаагаад бай.
Энэ тэнэгүүд тэнэгтэж байх хойгуур хятадууд Тянь минийхээ талбайг Чингисийн талбай гээд нэрлэчихвэл яах юм??????????? Тэгээд Чингисийн талбай буруу гээд хуцацаагаад бай.
Энэ тэнэгүүд тэнэгтэж байх хойгуур хятадууд Тянь минийхээ талбайг Чингисийн талбай гээд нэрлэчихвэл яах юм??????????? Тэгээд Чингисийн талбай буруу гээд хуцацаагаад бай.
Энэ тэнэгүүд тэнэгтэж байх хойгуур хятадууд Тянь минийхээ талбайг Чингисийн талбай гээд нэрлэчихвэл яах юм??????????? Тэгээд Чингисийн талбай буруу гээд хуцацаагаад бай.
Энэ залуус эх орноор тоглож дууслаа.
Жунгаа учраас ойлгохгүй байгаа юм уу энийг бичигч. Би монгол хүн ойлгож байна. ...талбайг ...гэж өөрчлөн нэрлэ гэсэн байна. Ойлгомжтой. бна. Ойлгохгүй бол монгол хэлний дамжаанд суу даа.
mongolyn tur alia yum daa