БНСУ-ын Инчон нисэх онгоцны буудал дээр 6 настай монгол хүү харгалзах эзэнгүй байгаа талаарх мэдээлэл цахим ертөнцөөр шуугиан дэгдээсэн байгаа. Түүнийг Инчоны нисэх буудал дээр харгалзах эзэнгүй явж байна хэмээн нэгэн цахим хэрэглэгч нийгмийн сүлжээнд мэдээлсэнээр асуудал үүссэн. Соронзонболдын Амарбаясгалан хүүгийн мэдээлэл гарснаас хойш манай улсын Гадаад, Харилцааны яам түргэн шуурхай ажилласаны эцэст ар гэрийнхэнтэй нь холбогдсон байна. Гэвч түүний аав Соронзонболд хүүгээ хаачсан эсэхийг огт мэдээгүй байсан гэх мэдээлэл цацагдлаа. Хүүгээ хаачсаныг аав нь мэдээгүй учраас Гадаад, Харилцааны яамныхан БНСУ-д суугаа консулын газартай яаралтай холбогдож С.Амарбаясгалан хүүг маш яаралтай, хамгийн түрүүчийн нислэгээр буцаах үүрэг өгсөн гэж байгаа.
Гэтэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Инчоны онгоцны буудалд байгаа хүүхэд “Гараас гарт” үйлчилгээгээр эгч рүүгээ явж байсан төдийгүй дараагийн нислэгээ хүлээж байсан юм байна” гэсэн мэдээлэл өгсөн байна.
Соронзонболдын Амарбаясгалан хүүг харгалзах эзэнгүй байна гэсэн мэдээллийн дагуу Хил хамгаалах ерөнхий газар болон холбогдох байгууллагынханаас тодруулсахад “Korea air” компанийн “Гараас гарт” үйлчилгээгээр Монгол Улсаас БНСУ-ыг зорьсон. Монгол Улсын хилээр бага насны хүүхэд ямар нэгэн итгэмжлэл, харгалзах хүнгүйгээр хил давдаггүй. Бид хүүгийн эцэг эхтэй холбогдож асуудлыг тодруулсан. Хүү “Гараас гарт” гэсэн үйлчилгээгээр тус улсад зорчиж яваа гэдгийг тогтоосон гэсэн байна.
Харин хүүгийн ар гэрийнхэн дараагийн нислэгээ хүлээж байгаа хүүхдийн маань зураг, бичиг баримт зэргийг олон нийтэд ил болгож олон нийтийн цахим хуудсанд нийтэллээ хэмээн гомдол гаргасан байна. Түүгээр ч зогсохгүй буруу мэдээлийн уршгаар хүхэд эх орондоо буцаад ирлээ гэхэд зардал мөнгө, сэтгэл санааны хохирлыг хэн хариуцах вэ хэмээжээ.
Эдгээр асуудлын учрыг олсны дараа Соронзонболдын Амарбаясгалан хүү албан ёсоор зорчиж байгаа гэдгийг нь тодруулж холбогдох байгууллагуудад нь уламжилснаар хүү нислэгээ үргэлжлүүлж очих газраа хүрчээ.

Сэтгэгдэл ( 13 )
“Korean air” компанийн “Гараас гарт” хэмээх үйлчилгээ HULHIDSAN BNA.iim naidvargui bhdaa yahav dee.Eej ni “Korean air” компанийg naidvartai l gej bodson bh daa. “Korean air” компаниtai HARIUTSLAGA tootsoh heregtei.HUNII NILH HUUHDIIG EZGUI ORHIOD BH DAA yahav dee.Mongolchuudiig dord uzsen bna
za yun surtei yum be??? jil bolgon bid nar huugee bur 8tai baihaas avahuulaad l ganzaarang n Mongol yavuuldag..Bur 2 damjaad garaas gart ongozni uilchlegch nar hariuzaad avaad yavdag yum ..Yum uzeegui yumnuud sur badraah geed yadchih yum..bichih yum n oldohgui baigaa yumuu h****aa yum be
хүү эх орондоо ирсэн гэж гадаад хэргийн сайдын твитэрээс мэдээлэл авсан ш дээ
huuli zuin said helj bgaa bol hudlaa doo tuunii amnaas hezee unen ug garch bsan yum
garaas gart vichilgee delhiin ailch orond bdg undur vntech ene vichilgee naidwartai bdg tegeed ch t1 yum shig bhiin joohon ydaraad buud** deer ymarch hvn untah n olon dg utsanii tuluu uruwdultei joohon hvvhed bn geed bhiin hvvhdee toodogvi hvn iim undur vntei vvljigee ashiglaad ene ulsluu ywulahgvi l bh ydaj zvvsen mandaatiig n haraad medegvi yumuu ta nar
Амарбаясг****ан хүү эх орондоо буцаж ирсэн. Мэдээллээ үнэн зөв гаргаж сур
Амарбаясг****ан хүү эх орондоо буцаж ирсэн. Мэдээллээ үнэн зөв гаргаж сур
хараа хян****тгүй бгаа хүүхдэд юу ч тохиолдохын билээ. эцэг эхэд нь л гомдол гаргамаар бна
нялх хүүхдийг Ганцааранг нь явуулсан эцэг эхийн буруу. Өмнөөс нь өр өвдөөд уйлж байхад эцэг эх нь юун гомдол гаргах вэ. Ийм эцэг эхчүүд олон битгий байгаасай. үр хүүхэд л хохирно шүү дээ
medeelsen huniig magtay. hunii huuhdiin toloo ingej sanaa tavidag sain hun
жаахан хүүхэд ганцаараа байхад санаа зоволгүй яах юм бээ.хүүхдэд санаа тавьж нийтэлсэнд нь баярлаж бна
яг эгч дээрээ очсон эсэхийг бат****ж олон нийтийн санааг амраахгүй бол хүний наймаа ч бж магадгүй шүү дээ.тэгээд нисэхийн ажилтнууд тийм анхаар**** х****амж муутай ганцааранг нь байлгаад бхдааа яаадаг бнаа төөрсөн боол хэн хариуц******** хүлээх юм бэ б****ай бхаа