Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли өнгөрсөн жилийн даагаа нэхэн Америкийн” Hello!” сэтгүүлээс зохион явуулдаг “Хамгийн дэгжин бүсгүй”-н жагсаалтыг тэргүүлж чадлаа.Өнгөрсөн оны энэхүү ээлжит санал асуулгын дүнгээр Уэльсийн гүнж Кейт Миддлтон Анжелина Жолигоос оноогоор илүү гаран түрүүлээд байсан билээ.
Энэ жилийн хувьд Анжелина нийт санал асуулганд оролцогчдын 43%-ийн саналыг авч“Хамгийн дэгжин бүсгүй” титмийн эзэн болжээ. Кейтийн хувьд 22%-ийн санал авсанаар өнгөрсөн жилийн амжилтаасаа ухран гуравт эрэмблэгдсэн байна.Жагсаалтын 2-т Данийн гүнж Мэри бичигджээ.
Мөн тус сэтгүүлээс шалгаруулсан “Хамгийн сэтгэл татам бүсгүй”-н номинацид Анжелина Жоли 36%-ийн саналаар дахин шалгарсан байна.Түүний дараа дуучин Кэтрин Женкинс, жүжигчин Энн Хэтэуэй нар үзэсгэлэнт төрхөөрөө тус тус удаалжээ.

Сэтгэгдэл ( 0 )