Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг НҮБ-аас Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн тунхагласан билээ. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газар, АНУ-ын Азийн сан, “Мерси Кор” олон улсын байгууллага хамтран их, дээд сургуулийн оюутнуудын дунд шилдэг зохион бичлэгийн уралдаан зарлаж байна. Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр явуулж буй Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд оюутан залуусын дуу хоолойг хүргэх, олон нийтэд авлигын эсрэг ойлголт, сэтгэл зүйг бий болгох, шударга ёсыг эрхэмлэх үзэл санааг төлөвшүүлэхэд уралдааны зорилгоор энэхүү уралдааныг зохион байгуулж байгаа юм.
Уралдааны бүтээлд дараах шаардлагыг тавьж байгаа юм байна. Үүнд:
· Уралдаанд оролцогч нь дараахь утга агуулгын аль нэгийг сонгон, зохион бичлэгтээ заавал тусгасан байна
· Ннийгмийн шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх болон авлигатай тэмцэх чиглэлээр бодитой санал, санаачилга гаргасан байх;
· Хувь хүний зөв ёс суртахууныг дээдлэх, олон нийтэд уриалах, бусдад үлгэр дуурайл болгохуйц үзэл санаа агуулсан байх;
· Хүүхэд, залуучуудад үнэнч шударга амьдралын хэв маяг, зөв ёс суртахуунт зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн байх.
· Уралдаанд оролцуулах зохион бичлэг нь утга, агуулгын хувьд энгийн ойлгомжтой, жишээ баримт нь үнэн бодитой, бусдын нэр хүндэд халдаагүй, нийтэд хүртээмжтэй байна.
· Зохион бичлэгт үгийн тоо заахгүй бөгөөд уралдаанд оролцогч нь бүтээлдээ нэр, хаяг, харилцах утасны дугаараа тодорхой тавьсан байна.
· Зохион бичлэгийг 2012 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 17.00 цаг хүртэл Авлигатай тэмцэх газрын байранд хүлээн авах буюу munkhtungalag@iaac.mn цахим хаягаар ирүүлж болох аж.
Уралдааны тэргүүнд байрт нэг хүнийг шалгаруулах бөгөөд I Pad, өргөмжлөл
Хоёрдугаар байр 2 Тус бүр дижитал зургийн аппарат, өргөмжлөл, Гуравдугаар байр 2 Тус бүр интернэт модем, өргөмжлөл, Тусгай байр 3 Тус бүр флаш диск, өргөмжлөл дагалдах юм.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )