Сэтгүүлчдэд зориулсан сургалт болно

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 17

 

Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг болон Их Британий Мэдээллийн Томсон Ройтерс агентлаг хамтарсан “Мэдээ бичих” сэдэвт тав хоногийн сургалт болох гэж байна. Сургалтыг Томсон Ройтерс агентлагийн Америк дахь Мэдээллийн төвийн Ерөнхий редактор хатагтай Тони Рейнхолд явуулах аж.
Сургалтад өдөр тутмын сонин, телевиз, НҮБ-ын сэтгүүлчид оролцох болно.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаа МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд XI сарын 19-ны өдөр болох юм.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top