Монголд нэг ч ”бөө” байхгүй гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 16

Философич, доктор “Манукол” академийн тэргүүн З.Бат-Отгон  энэ сарын 18-ны 14.00 цагаас ээлжит лекцээ “Бөөгийн тухай мэдлэгүүд” сэдвээр унших болсон тухайгаа “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээллээ.

Түүний хэлж буйгаар Монголд одоогоор нэг ч бөө байхгүй гэнэ. Учир нь “бөө” гэдэг бол 1000-1943 мэргэшлийг бөөнөөр нь эзэмшсэн мэдлэгтнийг хэлдэг аж. Харин өнөөгийн бөө гэж нэрлэгдээд буй онго тэнгэрийг биедээ буулгадаг хүнийг “тэнгэрийн улаач” гэдэг байна. Бөөг Чингисийн үеэс шүтэж, олноор төрснийг тэрээр тайлбарлахдаа “Монголчууд үхрийн махыг үнхэлзэгэнд нь багтаадаг ухаантай. Мянган мэргэшлийг ганцхан тархинд багтаадаг чадвартай. Хэдэн зуун сая хүн амтай хот тосгоныг таван ханатай гэрт багтаадаг. Үүнийг л бөөн ухаан гэж байгаа юм. Тэгэхээр бөө гэдэг бол бөөн мэдлэг, арга, туршлага мэдлэгийн чадвар дээр үндэслэж гарч ирж байсан. Ийм учраас Монголчууд даяараа бөө байсан гэдэг” гэсэн юм. Харин тэнгэрийн улаач болно гэдэг бол бөө болох анхны алхам тавигдсан үе хэмээн тодорхойлсон. Иймд тэнгэрийн улаачдыг мэдлэг чадвар, мэргэшлээр нь удирдвал өнөөгийн бөөгийн шашинд гараад буй сөрөг зүйлс байхгүй болох үндэстэй гэлээ.

Өнөөдөр бөөгийн шашин нэг талаасаа үнэн авч нөгөө талаасаа нийгмийг айдаст автуулж, эргэлзээ, болгоомжлолд хүргээд байгаа билээ. Иймд доктор З.Бат-Отгон энэ талаар онол үндэстэй, шинжлэх ухаанч мэдлэг олгох зорилготой байгаагаа илэрхийллээ. Тодруулбал, бөөгийн тухай мэдлэгийг байгалийн хууль, физикийн хууль, квант онол, одон орон, астрофизикийн үндэслэл, хүний тархи оюуны чадамжтай холбон гаргаж тавихаараа онцлог, сонирхолтой болох ажээ. Түүнчлэн тэнгэрийн улаач нар яаж жинхэнэ бөө болох болон ялгаа заагийг тодорхойлж өгөх юм байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А(122.201.18.34) 2025 оны 03 сарын 13

Энэ хүнтэй яааж холбогдож болохуу Мэдэх хүн байнауу

1  |  0
сараа(115.161.47.27) 2025 оны 03 сарын 13

100% Онгодоо буулгадаг.дараа

1  |  0
teneg(202.126.89.152) 2025 оны 03 сарын 13

uuruu buu yumuu

1  |  0
Top