Б.Билэгт, О.Магнай нар гарын үсэг зурлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 16

Өнөөдөр ЦЕГ-ын төв байранд ЦЕГ-ын дарга, хурандаа Б.Билэгт, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай нар “ЦЕГ болон Шударга өрсөлдөөн,хэрэглэгчийн төлөө газрын хамтран ажиллах" санамж бичигт газрын үсэг зурав.

Санамж бичигт ЦЕГ нь  аж ахуйн  гэмт хэрэг, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг болон захиргааны зөрчлийг илрүүлэх,бүртгэх,таслан зогсоох, урьдчилан сэргийлэх талаар ШӨХТГ-тай хуулийн хүрээнд хамтран ажиллаж хоёр байгуулагаас энэ чиглэлээр хамтарсан хяналт шалгалт хийх, иргэд,аж ахуйн нэгж, байгууллагад хуулийн зөвлөмж,зөвлөгөө өгөх, гарын авлага,сэрэмжлүүлэг тараахаар тусган мөн хамтарсан сургалт, зөвлөгөөн зохион байгуулах зэргээр хамтран ажиллах болсон байна.

Г.Энхтуяа



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top