Оюутнууд цээж бичигт 10-аас дээш алджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 16

Монгол улсын хэмжээнд хэлний боловсролын түвшинд шалгалт авсан байна.  Уг шалгалтанд  178  ЕБС-ийн 37695 сурагч, 6461 багш, найман их, дээд сургуулийн 515 оюутан хамрагджээ.
Их, дээд сургуулийн 515 оюутнаас Монгол хэлний боловсролын төвшин тогтоох шалгалт авахад нийт оюутнуудын 71.8 хувь нь 10-аас дээш үг алдсан бол  26.1 хувь нь бичих соёл хангалтгүй дүнтэй гарчээ. Мөн сонсоод ойлгох,  найруулан бичих чадвар тааруу, дүрслэх ур, хэв маягийг зөв ашиглах, үгийг оновчтой сонгосон байдал, найруулан бичлэгээ логик дэс дараалалтай бичих чадвар тун дутмаг байгаа нь оюутан сурагчдын 80 хувийг хамарчээ.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top