Эх хүү хоёрыг хайсаар байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 16

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг, “Орхон, Сэлэнгийн бэлчир” гэдэг газар 11 дүгээр сарын 04-нд өдөр осолдсон С /27 настай, эмэгтэй/, Ш /8 сартай, эрэгтэй/ нарыг Онцгой байдлын албанаас 30 гаруй албан хаагч, ар гэрийнхний хамт, 3 техник хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Өнгөрсөн хоногт Аврах тусгай ангийн бүлэг, ар гэрийнхний хамт 5-тын заставаас “Цагаан арал” хүртэл явганаар 5 км газар, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлэг 2 завьтайгаар “Орхон Сэлэнгийн бэлчир”-ээс “Цагаан арал”-ын хилийн пост хүртэл 20 км усаар, мөн 1 бүлэг “Орхон Сэлэнгийн бэлчир”-ээс 5-тын пост хүртэл 18 км усаар, мөн 1 бүлэг Төмөр замын 19 дүгээр зөрлөгөөс 5-тын застав хүртэл моторт завьтай 14 км усаар, Аврах гал унтраах 36 дугаар ангийн албан хаагчид “Алтан арал”-аас 5-тын застав хүртэл 5 км газар явганаар эрлийн ажиллагааг явуулсан байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top