Өнөөдөр буюу 2012 оны 11 сарын 15-нд 13:00 цагаас ШУТИС-ийн ТНС-ийн 604 тоотод "ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-ОЮУТНЫ ОРОЛЦОО" сэдэвт хэлэлцүүлгийг Монголын оюутны холбооноос зохион байгуулж байна.
Тус хэлэлцүүлгээр:
-Дээд боловсролын шинэчлэл, чанар, хүртээмж
-Засгийн газраас оюутан суралцагсад руу баримталж буй бодлого үйл ажиллагааг танилцуулах
-Цаашид дээд боловсролд тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлээс гарах арга зам зэргийг хөндөх юм.
Энэ үеэр мөн БШУЯ, МОХ-той 2012-2013 оны хичээлийн жилд хамтран ажиллах гэрээг үзэглэх үйл ажиллагаа тус тус болох юм. Тус арга хэмжээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудын төлөөлөл, удирдлагууд оролцох юм.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )