Цэцэрлэгийн багш нарын дунд “Хүний эрх хүүхдийн эрхээс” сэдэвт ур чадварын тэмцээнийг бага насны хүүхдийн эрх, хамгаалал, хөгжлийн асуудлаар өнөөдөр Хүүхдийн төлөө газарт 16.00 цагаас зохион байгуулахаар болжээ. Багшийн мэдлэг боловсрол, ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх, туршлага солилцох нөхцөлийг бүрдүүлэх, цэцэрлэг, багш, эцэг эхийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнийг Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Нийслэлийн боловсролын газар, Монголын хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагчдын холбоотой хамтран анх удаа зохион байгуулж буй ажээ. Тэмцээнд Нийслэлийн зургаан дүүргээс зургаан хүний бүрэлдэхүүнтэй нэг баг оролцох юм байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 1 )
бичлэг бас дэлгэрэнгүй мэдээлэл хийж өгөөч 2014 оны дүүргийн ур чадварын тэмцээн хэзээ болох вэ???тодорхой хариулт өгнө үү