Батлан хамгаалах салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан учир Их эзэн Чингис хааны мэндлэсний 850 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнагдсан офицер, ахлагч нарт өнөөдөр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ одон, медалийг нь гардуулан баяр хүргэж, цаашдынх нь ажил албанд өндөр амжилт хүслээ.
Алтан гадас одонгоор БХИС-ийн Авто тээврийн тусгай салааны жолооч Ц.Төмөрбаатар, цэргийн дүрэмт хувцасны “Бөртэ” ТӨҮГ-ын мастер М.Тунгалаг, Цэргийн гавьяаны одонгоор БХЯ-ны ГХАГ-ын ахлах мэргэжилтэн, хурандаа Х.Болдбат, Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн холбооны жижүүр, хошууч Д.Алтанхүү, жолооч ахлах ахлагч Ц.Мөнхбаяр, ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийн гоцлол хөгжимчин, сургагч ахлагч Д.Эрдэнэбат, 336, 013 дугаар ангийн жолооч, ахлагч Д.Цогтбаатар, сургагч ахлагч Н.Батболд, Цэргийн хүндэт медалиар Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ЗТХА-ын ерөнхий инженер, хошууч Б.Баасанжав, 032 дугаар ангийн албаны дарга, хошууч Д.Оюунгэрэл, 027 дугаар ангийн хүний нөөцийн мэргэжилтэн, дэслэгч Б.Цэрэннадмид, 326 дугаар ангийн хорооны ахлагч, тэргүүн ахлагч М.Ваня нарын 10 офицер, ахлагч энгэрээ мялаав.
Мөн БХИС-ийн БХУА-ийн Цэргийн удирдлагын тэнхимийн багш, хурандаа В.Чимэдсүрэн Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж өчигдөр Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс одонгоо гардан авсан юм.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )