20 оюутанд тэтгэлэг олгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 15

 

“Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр”-ийн хүрээнд уул уурхай, байгалийн шинжлэх ухааны салбарт ажиллах монголын залуу мэргэжилтнүүдийг дэмжих Монгол-Германы хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эрдмийн солилцооны алба (ГЭСА монголчуудын мэддэг нэр нь ДААД)-тай хамтран хэрэгжүүлж байна.

            Хэлэлцээрийн хугацаа 2012 онд дуусгавар болж байгаа тул Германы талтай хэлэлцсэний дүнд уг хөтөлбөрийг ирэх 3 жилд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцож, БШУЯ болон ХБНГУ-ын Эрдмийн солилцооны албаны хооронд Хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг сунган,гарын үсэг зурах гэж байна.

Энэхүү хэлэлцээрт:

-       Монголын талаас  Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр гарын үсэг зурна.

-       Германы талаас Бээжин дэхь Германы эрдмийн солилцооны төлөөлөгчийн газрын дарга Mr. Schmidt-Doerr (Монголыг хавсран хариуцдаг) нар гарын үсэг зурна.

Уг хэлэлцээрийн хүрээнд  2013-2015 онуудад, 3 удаагийн элсэлтээр Германы уул уурхайн салбарын их дээд сургуулиудад бакалавр, магистрын сургалтанд нийт 20 хүртэлх оюутанд тэтгэлэг олгоно.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top