Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, бүх нийтээр амарна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 13
УИХ-ын чуулганаар энэ сарын 14-нд Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэх тухай хуулийн төслийг хэлэлцсэн билээ. Судлаачид Чингис хаан энэ сарын 14-нд буюу “Өвлийн тэргүүн” сарын шинийн нэгэнд төрсөн гэдгийг тогтоосон тул энэ өдрийг үндэсний баяр болгож нийтээр амрах санал гаргасан юм.  Тиймээс маргааш буюу 11-р сарын 14-нд бүх нийтээрээ амарна.
Амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. “УИХ-аас баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу энэ сарын 14-нд бүх нийтээр амарна. Хуулиар амралтын өдөр гэж заасан учраас авто машиныг  улсын дугаараар нь хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулдаг журам үйлчлэхгүй”  гэж Замын цагдаагийн газраас мэдэгдлээ.
 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top