Цахим үнэмлэхээ биечлэн авах боломжгүй иргэдэд аймаг, сум, хорооны Засаг даргаар ахлуулсан ажлын хэсгийн баг бүрэлдэхүүн, бүртгэлийн ажилтнууд гэрээр цахим үнэмлэхийг нь олгож байгаа билээ. Энэ сарын 08-ны байдлаар иргэний цахим үнэмлэхийн явц улсын хэмжээнд 95.3 хувьтай байгаа аж.
Улсын бүртгэлийн ерөнхий газар бямба гариг бүр ажиллаж байгаа бөгөөд УБЕГ-аас иргэний цахим үнэмлэхийг орон нутгийн сонгууль хүртэл олгох юм байна.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )