850 сурагч иргэний андгай өргөлөө

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 12

 

Монголын залуучуудын холбооноос санаачлан Ерөнхий сайдын ивээл доор зохион байгуулагддаг “Монгол улсын иргэний андгай өргөх ёслол” дөнгөж сая Төрийн ордонд боллоо. 10 дахь жилдээ болж байгаа энэхүү арга хэмжээ нь Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ой болон “Монгол бахархлын өдөр”-өөр болж байгаагаараа онцлог юм.  

Уг ёслолд нийслэлийн зургаан дүүргийн Ерөнхий боловсролын 37 сургуулийн сурлага, нийгмийн идэвхиэрээ тэргүүлсэн 850 сурагч оролцсон юм. Оролцогчид Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон улс төр, соёл урлаг, спорт, нийгмийн салбарын алдартнуудаас иргэний үнэмлэхээ гардан авсан юм.

Энэхүү үйл ажиллагааны зорилго нь шилдэг тэргүүний залуусаараа дамжуулан иргэн бүр эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль дүрэм, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг байхын зэрэгцээ түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top