Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан “Их Монгол” хүндэтгэлийн тоглолт СТӨ-д ирэх лхагва гаригт 15.00, 19.00 цагаас болно. Тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Д.Сосорбарам ажиллаж буй бөгөөд Монголын таван шилдгийг нэгтгэсэн өвөрмөц найруулгаар хийж байгаа аж. Тухайлбал, манай улсын таван шилдэг хөгжмийн зохиолч Төрийн соёрхолт Ц.Нацагдорж, З.Хангал, Б.Шарав, Н.Жанцанноров, Б.Мөнхболд нарын бүтээлүүд эгшиглэнэ. Мөн таван удирдаач урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, гавьяат жүжигчин Н.Туулайхүү, Д.Нямдаш, Р.Ганбат, Б.Нямдорж, таван морин хуурч Ардын жүжигчин А.Батсайхан, М.Бүргэдбаяр, Н.Жигжиддорж, О.Чулуунбаатар, Д.Шинэцог нар оролцоно. Мөн таван шилдэг уртын дууч, таван эмэгтэй дуучин, таван бүжиг дэглээч, таван үндэсний урлагийн хамтлаг уран бүтээлээ толилуулна.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )