Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба нийт 1000 гаруй албан хаагчтай. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын Захирагчын ажлын албаны албан хаагчид өчигдрөөс ажилчдын автобустай болжээ. Энэхүү автобусанд ажилчдын талаас илүү хувь нь үйлчлүүлэх юм.
Ажилчдыг нэгдсэн автобусаар тээвэрлэж эхэлсэн нь хувийн автомашинаараа замын хөдөлгөөнд оролцохгүй байх зэргээр хөдөлгөөний ачааллыг бууруулах, агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмрээ оруулж, төрийн бусад байгууллагад үлгэр дууриал болно гэж нийслэлийн удирдлагууд үзэж байгаа аж.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )