Улсын хэмжээнд 2012 оны эхний 10 сарын байдлаар 18252 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2286 хэргээр буюу 14.3 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (1457), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг (398), тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг (187), байгаль хамгаалах журмын эсрэг (147) зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлөв.
Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 6947 хүн гэмтэж, 800 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 366 буюу 5.6 хувиар өсч, нас барсан хүний тоо 88 буюу 9.9 хувиар буурсан байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )