Халдварт өвчнөөр өвчлөгчдийн нийт тоо нэмэгдсэн байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 09

Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2012 оны эхний 10 сард вирүст хепатитаар өвчлөгчдийн тоо 4390 хүн буюу 43.4 хувь, салхин цэцгээр 531 хүн буюу 20.2 хувь, цусан суулгаар 59 хүн буюу 3.1 хувь, сүрьеэгээр 67 хүн буюу 1.9 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 45 хүн буюу 1.3 хувиар буурсан хэдий ч энэ оны эхний 10 сард халдварт өвчнөөр өвчлөгчдийн нийт тоо 36073 хүнд хүрч, 2625 хүн буюу 7.8 хувиар нэмэгдсэн нь гахайн хавдраар өвчлөгчдийн тоо 7129 хүн буюу 9.3 дахин, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 400 хүн буюу 11.3 хувиар өссөнөөс голлон шалтгаалав.

    А.Баярмаа     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top