Нийгмийн даатгал төлөгч болон нийгмийн халамжид хамрагдсан иргэдийн тоо нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 09

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2012 оны 10 дугаар сарын эцэст 40.1 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 745 хүнээр буюу 1.9 хувиар өсчээ.

           Нийгмийн даатгалд 2012 оны эхний 10 сард 687.0 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 464.6 мянга буюу 67.6 хувь нь аж ахуйн нэгж  байгууллагынх, 222.4 мянга буюу 32.4 хувь нь төсөвт байгууллагынх байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын  тоо  80.5 мянга буюу 13.3 хувь, үүнээс  аж ахуйн нэгж, байгууллагынх 69.2 мянга буюу 17.5 хувь, төсөвт байгууллагынх  11.4 мянга буюу 5.4 хувиар нэмэгджээ.

          Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2012 оны эхний 10 сард 60.6 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 3.7 мян.хүн буюу 6.6 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 26.2 тэрбум төг буюу 91.0 хувиар нэмэгджээ.

    А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top