Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилгаар зохион байгуулж буй “Ард түмэн Та-Хаан” хэрэглэгчдийн үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр 10.00 цагаас Төрийн ордонд эхлэх гэж байна. Уг хэлэлцүүлэгтэй зэрэгцэн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд “Барилга, орон сууц”-ны асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, Төрийн ордонд болж буй хэлэлцүүлэгтэй шууд холбогдох ажээ. Мөн Улсын их дэлгүүрийн өмнөх дэлгэцээр иргэд санал хүсэлтээ илэрхийлж, холбогдох албан тушаалтнуудаас хариултаа газар дээр нь авах боломжтой юм байна. Хэлэлцүүлэгт хэрэглэгчид, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид, олон нийтийн болон орон нутгийн төлөөлөгчид урилгаар оролцох аж.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )