14.00 цагаас Чингис хаан мэндэлсний 850 жил, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулах “Чингис хааны түүхэн гавъяа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал ЗХЖШ-т болно.
10.00 цагаас СХД-ийн ЭМН-д тархины саажилттай хүүхдүүдтэй хэрхэн харилцах, асрах талаар эцэг эхчүүд болон өрхийн эмч нарт сургалт хийнэ. Сургалтыг АЙФО байгууллага, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд зохион байгуулна.
-Импортын худалдаа эрхлэгчдийн “Дистрибьютер Монголиа-2012” үзэсгэлэн өнөөдөр “Мишээл экспо”-д нээгдэнэ. Мөн үзэсгэлэнтэй холбогдуулж “Монголын импортын зах зээлийн өнөөгийн байдал, боломжууд” сэдэвт хурал өнөөдөр “Blue sky” цамхагт зохион байгуулагдана.
10.00 цагаас Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилгаар зохион байгуулж буй “Ард түмэн Та-Хаан” хэрэглэгчдийн үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэлнэ.
11.00 цагаас Монгол улсын нийгэм эдийн засгийн байдлын өнгөрсөн сарын Статистик мэдээлэл танилцуулах хэвлэлийн бага хурал өөрийн байрны 320 тоотод болно.
11:00 – 12:30 цагийн хооронд Хэвлэлийн хүрээлэнд Хүнсний аюулгүй байдал маш ноцтой байдалд очоод байна. Тиймээс Монгол улс хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хэрхэн хангахаар болсон, хүнсний аюулгүй байдлын талаарх олон улсын сайн туршлагаас яаж нэвтрүүлэхээр болсоныг сэтгүүлч, сурвалжлагч нарт ҮХАА-н дэд сайд Ц.Туваан, тус яамны газрын дарга нар, Олон улсын санхүүгийн корпорацийн хүнсний аюулгүй байдлын зөвлөх Х.Гиймаа, гадаад зөвлөх Donald Macrae нар мэдээлэл хийнэ. Сэтгүүлчид энэ үеэр мах, сүү, гоймон, өндөг тойрсон бүх талын сонирхолтой мэдээллийг Монгол мэргэжилтнүүдээс албан ёсоор авах боломжтой.
14:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд Монгол улсын эрчим хүчний хүндрэлтэй асуудал Ерөнхийлөгчийн хэмжээнд яригдаж, улмаар Зүүн хойд азийн сэргээгдэх эрчим хүчний байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ. Тиймээс Засгийн газрын бодлого, олон улсын төвшинд яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албан тушаалтан, мэргэжилтэнүүд мэдээлэл хийнэ.
10.00 цагаас УИХ-ын чуулгантай.
“Монгол ньюс” мэдээллийн төвд:
11.00 цагаас МҮЭ-ийг шинэчлэх хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагаас Ураг удмын холбоог сэргээх ажлыг зохион байгуулахтай холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
14.00 цагаас “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Төрийн ордонд хуульчдын зөвлөлгөөн зохион байгуулах талаараа мэдээлэл хийнэ. Мөн тэд Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс халз мэтгэлцээнд дуудсан албан бичигт хариу өгөхийг шаардаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )