Өнөөдөр Улаанбаатарт үүлэрхэг. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, цасан шуурга шуурна. 3-5 градус хүйтэн байна. Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн ихэнх нутаг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүнээс секундэд 9-14 метр, цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, Эхийн голын Баянбүрд болон говийн нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )