Маргааш ZZ-ийн тоглолт болно

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 08

Дуучин, яруу найрагч ZZ буюу Э.Золзаяа олон хит уран бүтээлийн эзэн. Зууны манлай эстрадын дуучин, поп дива  Б.Сарантуяагийн “Өнөөдөр ирсэн дурлал”, “Вива”, “Киви” хамтлагийн “Болдоггүй шүү”, “Hot Line”, “Гурван охин” хамтлагийн “Stupid boy”, “Дэлхийн ягаан зүрх”, “Bambino” зэргийн нэрлэж болно. Тэгвэл тэрбээр маргааш “Number 11” нэртэй бие даасан анхны тоглолтоо Монгол “Бөхийн өргөө”-нд үзэгчиддээ өргөн барих гэж байна. Дашрамд дуулгахад түүний төрсөн өдөр арваннэгдүгээр сарын 11-нд тохиодог аж. Тиймээс тоглолтоо “Number 11” гэж нэрлэсэн байна. Тоглолт улаан хивсний ёслолоор эхлэх гэнэ. Тоглолтод нь гавьяат жүжигчин Б.Сарантуяа, дуучин О.Анхбаяр, Б.Халиун, С.Бичүү, Соко, Амараа, Бобо, “Гурван охин”, “Киви”, “Гурван бүдүүн”, “Hot spot”, “Anemone”, “Crush bash” зэрэг хамтлаг, дуучин оролцох аж.

Сонирхуулахад тэрбээр ирэх сард “Бяцхан навч ба сарны үлгэр” нэртэй 111 тооны шүлгийн номоо гаргахаас гадна Англи-Монголын хамтран бүтээж байгаа “Хуучны сайхан өдрүүд” нэртэй богино хэмжээний киноны гол дүрд тоглосон нь тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэнэ.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu