Маргааш номын баяртай

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 08

Маргааш 13:00 цагт Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн үзэсгэлэнгийн танхимд "Номын баяр 2012" болох гэж байна. Энэ үеэр Доктор С.Хүрэлбаатар "Монгол дахь ховс" гэсэн шинэ номынхоо танилцуулгыг хийх гэнэ. Энэ ном болон номын зохиогч 2012.10.10-14-нд зохион байгуулагдсан 64 дэх удаагийн Франкфуртын номын баярт урилгаар оролцоод ирсэн юм. "Монгол дахь ховс" ном Монголын уншигчдад хүрэхээсээ өмнө Август Вон Гёте хэвлэлийн газрын өмч болон герман хэлээр гарсан. Одоогоор олон улсын номын зах зээл дээр хоёр дахь удаагаа хэвлэгдээд байна. Номын бирж буюу уншигчдын үнэлгээгээр 22,80 еврогоос 85 евро хүртлээ үнэлэгдээд байгаа ном юм. Номын танилцуулга болон олон улсын номын зах зээлд номоо хэрхэн гаргах болон Франкфуртын номын баярын тухай сонирхсон хүмүүс энэхүү номын баярт оролцох боломжтой.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top