Энэ сарын 14-нд Чингис хааны төрсөн өдөр тохиож байгаа хэмээн үзэж монголчууд энэ өдөр бүх нийтээр баярлаж, амрахаар болсон хэдий ч одоог хэр нь маргаантай байгаа. Зарим эрдэмтэд “Чингис хаан өвлийн эхэн сарын шинийн 1-нд төрсөн болохоос биш 11 дүгээр сарын 14-нд төрсөн юм биш” хэмээн үзэж байна. Ийн байр сууриа илэрхийлсэн хэсэг эрдэмтэд өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэдний үзэж буйгаар Хүн нэг өдөр төрдөг бол Их хаан «Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн» түүхэн сурвалжтай ч Ерөнхийлөгчийн зарлигаар 11 дүгээр сарын 14-н гэж муйхарлалаа. Энэ нь учир дутагдалтай байна. Тодруулбал, 2014 онд намрын адаг сарын 23 таарч зарлиг түүх хоёр улирлаар зөрчилдөж эхлэнэ. 2050 он хүртэл зөвхөн 2023-2024 онд 11 сарын 14 нэг л удаа таарна. Бусад бүх жилд өвлийн тэргүүн сарын нэгэн биш болж төөрөлдөнө. Харин "Билгийн тооллоор өвлийн эхэн сарын шинийн нэгэн" гэж тогтоовол: 2015 онд 12 дугаар сарын 13. 2016 онд 10 дугаар сарын 31 гээд дараалсан хоёрхон жилд гэхэд 44 хоногийн зөрүүтэй ой хийж түүхийн элэг доог болно гэсэн юм. Мөн Билгийн тоолол, Манж Хятадын хуанлийг 1704 оноос Монголчуудад хүчээр тулган төрийн хэрэгт хэрэглэсэн.

Сэтгэгдэл ( 0 )