Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр 14:00 цагт болох гэж байна. Энэ удаагийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх шаардлагатай зураг төсвийг танилцуулахаас гадна, 2013 онд хийгдэх хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлын тухай, үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэх аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )