Томуугийн тархалт нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 08

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс A хүрээний H3N2 вирус Монгол Улсын хэмжээнд идэвхжиж байгааг анхаарууллаа.

Тус төвийн вирус судлалын лабораторид томуугийн тандалтын нэгжүүдээс ирүүлсэн сорьцонд H3N2 вирус эерэг тодорхойлогдсон байна.

Томуугийн вирус хүн амын дунд тархаж, өвчлөлийн шалтгаан болж байгаа бөгөөд хөдөө орон нутагт тархах магадлал өндөр байгаа аж. Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд иргэд амны хаалт хэрэглэн, өөрсдөө болон хүүхдээ дулаан хувцаслах, ам хамраа боож, шууд хүйтэн агаар амьсгалахгүй байх хэрэгтэй.

Мөн амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэн, эмнэлэгт шинжилгээнд хамрагдаж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top