“Монгол ньюс” мэдээллийн төвд:
11.00 цагаас “Монгол консерватив” нам байгуулагдсантай холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
12.00 цагаас “Circus Mongolia Hadgaa”- ынхан олон улсын циркийн “WUHAN” наадамд оролцож хүрэл медаль хүртжээ. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой.
13.00 цагаас Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хэвлэлийн хуралд урья.
14.00 цагаас “Хөх монгол” бүлгэмээс “Монгол хүн эх орондоо гадуурхагдах ёсгүй” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
08.30 цагаас Эрүүл мэндийн салбарт 2012-2016 онд хэрэгжүүлэх шинэчлэлийн арга хэмжээг нээх уулзалт “Blue Sky” зочид буудлын 3 давхрын уулзалтын танхимд зохион байгуулагдах тул сэтгүүлчид та бүхнийг урьж байна.
09.00 цагаас Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг Ерөнхий сайдад танилцуулна.
11.00 цагаас “Хавдрын эсрэг үндэсний аян 2012”-ыг тохиолдуулан нийт хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн дунд зарлах шилдэг бүтээлийг уралдааны тухай хэвлэлийн бага хурал өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвийн хурлын танхимд болно.
14.00 цагаас Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болно. Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх шаардлагатай зураг төсвийг танилцуулахаас гадна 2013 онд хийх хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлын тухай, үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох асуудлуудыг хэлэлцэнэ.

Сэтгэгдэл ( 0 )