“Паркаа аваръя” гэж залуус дуугараад бүр хөдөлгөөн болж өргөжөөд удаагүй ч олны дэмжлэгийг хаа хаанаа сайн авч байгаа нь илт анзаарагдах боллоо. Арга ч үгүй биз дээ хүүхдэдээ хайргүй хүн гэж хаа байхав. Хүүхдээ дагуулаад очдог цөөхөн хэдэн газруудын нэг нь нүдэн дээр сүйтгэгдээд байгаа юм чинь. Олон жил яригдсан ч зориглож энэ “но-той” асуудлыг ил болгож тавьсан болохоор МЗХ-д талархагчдын тоо нэмэгдсээр, цаашид хэрхэх бол хэмээн чих тавьж байгаа хүмүүс ч бүүр олон байгаа бололтой.
Хүүхдийн паркийн асуудлын талаар манай шилдэг нийтлэлчдийн нэг сэтгүүлч Б.Ганчимэг “Асаад эхэлсэн асуудлаа А.Мөнхбат цааш нь яаж авч явах вэ” нэртэй нийтлэлээ “baabar.mn” сайтад гаргасан байна. Тэрээр паркийн асуудлыг энэ төвшинд олны анхаарлыг татаж гаргаж ирсэн нь маш зүйтэй гэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ цаашид хэрхэн бол компаниудын зүгээс шахалт, гуйлт юм юм чиглэх л байх. Тэглээ гээд А.Мөнхбат акцаа олон түмнээр дэмжүүлж, ард түмний талархлыг хүлээчихээд аль нэгнийх нь эрх ашигт битгий бууж өгөөрэй, битгий ухраарай, битгий худалдагдаарай гэсэн гуйлт хүсэлт, итгэл найдвар, шаардлага аль алиныг нь хослуулсан үгээр нийтлэлээ төгсгөсөн байлаа.
Ямартай ч энэ мэтчилэн олонд алдартай хүмүүс хүүхдийн паркийн асуудалд анхаарлаа хандуулж, жинхэнэ утгаар нь хөгжүүлж, өргөжүүлэхийн төлөө нэгдэж эхэлсэн бололтой.

Сэтгэгдэл ( 0 )