Улаанбаатарт 0-2 хэм дулаан байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 07

 Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газраар, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 2-7 хэм дулаан, бусад нутгаар 3-2 градус дулаан байна.

 Улаанбаатарт үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 0-2 хэм дулаан байна.

 05 цагт Улаанбаатарт 6 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top