”Гоёл”-оор гоёхгүй байвал яасан юм бэ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 06

Үнэндээ ингэж хэлмээр санагдаад байдаг юм. Монголын загварын шилдгүүдийг тодруулдаг “Гоёл” наадам сүүлийн үед жинхэнэ утгаа алдаад байгаа гэдгийг ярьдаг ч, хүлээн зөвшөөрдөг мэргэжлийн хүмүүс бараг үгүй байсан. Харин одоо цаг өөр болжээ. Монголын нэг номерын загвар өмсөгчид гэдэг Toп модель Э.Одгэрэл, Д.Болормаа нар “Гоёл” наадмын үнэ цэнэ гээч ямархан болсныг олонд дэлгээд өөрийнхөө шавь нарыг оролцуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Харин мисс Ч.Содтуяа жилээс жилд муудаж байгаа энэхүү наадамд огт оролцдоггүй гэдгээ ил бас шулуухан хэлээд харин шавь нараа оролцуулдаг гэдгээ нуугаагүй байна билээ.

Тэгэхээр “акул”-ууд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа энэ наадмыг зохион байгуулж үнэ цэнийг нь бууруулж байхаар ингэсхийгээд зогсоочихвол яасан юм бэ дээ хөөрхийс.

Эх сурвалж: Улаанбаатар таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top