Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчид суулт зарлана

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 05

 

Хотын төвийн  “А” зэрэглэлийн  бүсэд  Монгол улсын Хууль зүй дотоод хэргийн яамны харъяа Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг байрладаг. 1933 тус эмнэлэг байгуулагдахдаа шинэхэн барилгад орж байсан түүхтэй. Тэгвэл  барилга нь хуучирсан учраас нурааж оронд нь хоёр ширхэг өндөр барилга барьж байгаа. Уг барилгад эмнэлэг оруулна гэж сүүлийн үеийн бүхий л тоног төхөөрөмжийг суурилуулсан байна. Харамсалтай нь тэдгээр суурилуулсан  тоног төхөөрөмж хог болж, ажилчид нь бараг л гудманд гарах боллоо. Тодруулбал гүйцэтгэл нь дуусаж байсан уг барилгад Хууль зүйн яамны харъяа прокурорын газрын албыг оруулахаар болжээ. Уржигдрын Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд үүнийг тус эмнэлгийн эмч, ажилчид эсэргүүцэж байгаа юм. Иймээс өнөөдөр 15:00 цагаас эхлэн суулт зарлах юм байна. Ерөнхий сайд, Хууль зүйн сайдыг шударга бус энэхүү шийдвэрээ эргэн харах хүртэл эсэргүүцэл, суулт үргэлжлэх ажээ.

Дашрамд дурдахад тус эмнэлэг нь Хууль зүй дотоод хэргийн яамны харъяа бөгөөд тус эмнэлгийг госпиталь буюу цэргийн нэгдсэн эмнэлэгтэй нэгтгэж байгаа аж.

Бид эмч нарын суултын талаар шуурхай мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top