”Хууль сахилт-777” ажиллагаа эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 05

Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2012.11.01-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Гаалийн харилцаанд оролцогчдын хууль сахилтын түвшинг тогтоох зорилгоор Гаалийн байгууллагын системийн хэмжээнд 2012.11.05-наас 2012.12.21-ны хооронд Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, эрсдлийн удирдлагын газраас "Хууль сахилт-777" ажиллагааг зохион байгуулж байна. “Хууль сахилт - 777” ажиллагааны зорилго нь долоон итгэлцүүрийг долоон шалгуурт нийцүүлэн гаалийн харилцаанд оролцогчдын хууль сахилтын түвшинг тогтоохоос гадна барааг буруу тодорхойлон кодолсноос гаалийн нэгж үнийн хяналт буруу гарч, улсын төсвийн орлогод сөргөөр нөлөөлөх явдлыг таслан зогсоох, цаашид энэ төрлийн эрсдлийг бууруулахад гол зорилго оршиж байгаа аж.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top