Том оврын автобусаар нийтийн тээвэрт үйлчилдэг "Автобус-1" компанийн жолооч, кондукторууд өнөөдөр өглөөнөөс эхлэн үйлчилгээнд гарсангүй.
Учрыг тодруулахад тус компанийн жолооч, кондукторууд өдрийн орлогоо багасгах шаардлагыг удирдлагууддаа удаа дараа мэдэгдэж байсан ч тэдний хүсэлтийг хүлээж аваагүй аж.
Нийслэлийн хэмжээнд 11 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг тус компанийн бүх автобус буюу 100 автобусны жолооч, кондуктор удирдлагатайгаа тохиролцох хүртлээ ийнхүү зогсох юм байна.
Тус компанийн үйлчилдэг 11 чиглэлийн заримд нь өрсөлдөгч компаниуд нь үйлчилж байгаа ч ачаалал ихтэйгээс гадна иргэдэд ихээхэн чирэгдэл учруулж байна. Энэ талаар Нийтийн тээврийн газраас тодруулахад бидэнд одоогоор мэдээлэл алга. Эргэн холбогдож мэдээлэл аваарай гэв.
Дашрамд дурьдахад "Автобус-1" компани нь дараах чиглэлүүдэд үйлчилдэг юм байна.
Тус компанийн ажил хаялт хэзээ болтол үргэлжлэх талаар бид эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )