Нарны замын X хорооллын уулзвараас Жаст шатахуун түгээх станцын уулзвар хүртэлх 680 метр хэсгийг наймдугаар сарын 28-наас 10 дугаар сарын 3 хүртэл хааж хучилтын ажил хийхээр болсон билээ. Харин Жаст шатахуун түгээх станцын уулзвараас Депогийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг ирэх сарын 12-ноос 17-ны өдөр хүртэл хязгаарлах юм.
X хорооллын уулзвараас Депогийн уулзвар хүртэлх 1.06 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг ”Монгол Сата Интернэшнл” ХХК гүйцэтгэж байгаа ажээ.
П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )